Sekud | Бидний тухай
86
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-86,bridge-core-1.0.2,woocommerce-no-js,ajax_fade,page_not_loaded,,qode-content-sidebar-responsive,columns-3,qode-theme-ver-18.0.4,qode-theme-bridge,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.7,vc_responsive
 

Бидний тухай

Blue 2019 new year background with Christmas balls. Festive shiny decoration. Greeting card. Vector illustration.
The Brand

Бидний тухай

“Сэкуд” ХХК-ийн товч танилцуулга

 

Манай компани нь анх 1992 онд Дэглий ХЭАА нэртэйгээр байгуулагдан ОХУ-аас  авто машины дугуй, аккумулятор, олгой зэрэг авто машины сэлбэг хэрэгслийг монголын зах зээлд нийлүүлж байсан.

2003 онд гадаад дотоод худалдаа болон үйл ажиллагааныхаа хүрээг тэлж  “Дэглий” ХЭАА-гаа өргөжүүлэн “Сэкуд” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2014 оны байдлаар тус компани нь захиргаа хүний нөөц, санхүү, гадаад харилцаа, маркетинг борлуулалтын гэсэн нийт 4 албатай, үндсэн болон гэрээт 100 гаруй ажиллагсадтайгаар бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Тус компани нь 1992 оноос ОХУ-ын Нижнекамск/KAMA/ хотын дугуйны үйлдвэр, 1996 оноос Омск хотын дугуйны үйлдвэр, 2002 оноос Барнаул хотын дугуйны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг болно.

“Сэкуд” ХХК нь 2013 оноос БНХАУ-ын AEOLUSTYRE болон БНСУ-ын NEXENTIRE зэрэг дугуйны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна. Мөн 2016 оноос  БНСУ-ын DTR automotive  X-Pro аккумулятор, 2017оноос БНХАУ-ын DOUBLEROAD, HABILEAD дугуй үйлдвэрүүдтэй ажиллаж байна.

Манай компани нь дээрх үйлдвэрүүдийн бүх төрлийн ачааны машины болон хөнгөн даацын авто машины дугуй, мөн түүнчлэн хөдөө аж ахуйн зориулалттай авто машины дугуйнууд болон олгой хаймарыг Улаанбаатар хотод өөрийн компаний 6 салбараар борлуулдаг бөгөөд 21 аймагт гэрээт борлуулагч нар ажилладаг.

Мөн “Сэкуд” ХХК нь ОХУ-ын “Златмаш” үйлдвэрийн Мечта брендийн плитка, “Тека-Энтерпрайз” фирмийн “Rika” брэндийн плитка, Красноярск хотын хөргөгчний үйлдвэрийн “Бирюса” брэндийн хөргөгч болон хөлдөөгч, “Конмет Холдинг” группын “ВСМПО-Посуда” үйлдвэрийн “Гурман” брэндийн цэвэр ган сав суулга, БНСУ-ын “Partner” брэндийн ус цэвэршүүлэгч болон ус буцалгагч мөн “Kitchen flower” брэндийн цэвэр ган болон хөнгөн цагаан сав суулга, гэр ахуйн цахилгаан бараа болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг гэр ахуйн барааны “Бидний гэр” салбар дэлгүүрүүдээрээ борлуулж байгаа бөгөөд дээрх үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг.

Манай компани нь  жилдээ дунджаар 3 тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг бөгөөд импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвар болон НӨАТ-т жилдээ дунджаар 300-600 гаруй сая төгрөг, аж ахуй нэгжийн албан татвар болон бусад татварт жилд дунджаар 50-70-аад сая төгрөг мөн түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлд жилдээ 20 гаруй сая төгрөг төлдөг.

Манай компани нь өөрийн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнээр хөнгөн шуурхай үйлчилж цаашид улам хөгжин дэвшихийн төлөө ажиллаж байна.